“АР АРВИЖИН ДЭЛГЭРЭХ ХОРШОО”

“Ар арвижин дэлгэрэх хоршоо” хоршоо нь 2010 онд Архангай Малчдын холбооны гишүүн малчдын санаачилгаар, AVSF буюу “Хил хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид” Францын төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Малчдын холбооны гишүүн малчдын 80 гаруй хувь нь манай хоршооны гишүүд байдаг.

Бага насны сарлагийн хөөврийн зах зээлийг хөгжүүлэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж байгаа бөгөөд Монгол улсаас хамгийн анх удаа бага насны сарлагийн самнасан хөөврийг 2010 оноос эхлэн Европын зах зээлд гаргасан “ Малчдын хоршоо” юм.

Өнөөгийн байдлаар нийт 84 малчин өрхийн 220 гаруй гишүүдтэй бөгөөд гишүүддээ үнийн зөрүү болон ногдол ашгийг шударгаар хуваарилдаг, гишүүн төвт хоршоо.