Архангай аймаг Ар арвижин дэлгэрэх хоршоо

Ар Арвижин Дэлгэрэх хоршоо нь 2010 онд үүсгэн байгуулагдсан 2017 онд хоршооныхоо дүрмийг шинэчлэн боловсруулж бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Хоршоо өнөөдөр аймгийнхаа 6 суманд 80 өрхийн 228 гишүүнтэй. Шинэчилсэн дүрмээр гишүүдийг өрхөөр гишүүнчилж өрх дотор байгаа 16-с дээш насны иргэнийг гишүүнээр бүртгэж хувь нийлүүлэх хөрөнгөө өрхөөр нийлүүлэх, хоршооны балансад бүртгэлтэй хөрөнгийг гишүүн өрхүүдэд өмчлүүлж батламж олгосон. Гишүүн өрхүүд гишүүнчлэлийн дэвтэртэй. Гишүүн өрхүүдийн нийлүүлсэн хувь хөрөнгөн дээр хоршооноос батламжаар олгосон хөрөнгийг нэмж ногдол ашиг хувиарлаж байна.