Сарлагийн хөөвөр бэлтгэл борлуулалт
2010 оноос өнөөдрийг хүртэл гишүүн өрхүүдийнхөө самнаж бэлтгэсэн сарлагийн хөөврийг худалдан авч чанарын хяналт ба мөшгих тогтолцоо бүхий хөөврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд таниулахаар өртгийн сүлжээг бий болгон үйлдвэрээр хөөвөртөө анхан шатны боловсруулалт хийлгэн хагас боловсруулсан сарлагийн ноолуур – (ээрэхэд бэлэн үйлдвэрийн аргаар угааж самнасан)-ыг Франц, Испани улсын ээрмэлийн үйлдвэрт худалдан борлуулж байна. Хэдийгээр экспортын хэмжээ бага боловч, 2019 оноос экспортонд гаргах сарлагийн ноолуурынхаа хэмжээг нэмэгдүүлэх, шинэ худалдан авагч олохоор хоршоогоо сурталчилахаар 10-р сард хоршооны дарга Франц улсад айлчилж хуучин худалдан авагч Фонти үйлдвэр, шинээр хоршоотой хамтран ажиллах сарлагийн ноолуур худалдан авах санал тавьсан Гүүд фабрик үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт хийж 2019 онд худалдах сарлагийн ноолуурын хэмжээ,үнийн талаар ярилцсан. Хоршоо жил бүр борлуулалтын орлогын цэвэр ашгаасаа гишүүддээ ногдол ашиг, үнийн зөрүү тарааж, дотоод гадаадын зах зээл дээр хөөврийн өртөг, үнэлэмжийг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж байна. 2010-2017 онуудад 37,7 тн хөөвөр бэлтгэн, Франц, Итали улсын зах зээлд 4,9 тн хөөвөр экспортолсон. Хөөврийн борлуулалтын орлогоос 2010-2019 онд хөөвөр нийлүүлсэн гишүүддээ 87 сая төгрөгийн үнийн зөрүү олгосон.