Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт
Сарлагийн ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, ажлын байр бий болгохоор 2015 онд цех байгуулж 20-иод нэр төрлийн сарлагийн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийхээ загвар дизайнийг сайжруулах хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллан сургалт зөвлөгөө авч байна.
2015-2018 онуудад 20 – иод нэр төрлийн 3880 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж УБ хотын Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвүүдэд зохион байгууллагддаг үзэсгэлэн худалдаа, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага, МХАҮТ, МХААХҮХ, зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан арга хэмжээнүүд, Бусад аймаг орон нутгууд, Архангай аймагтаа зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанууд, өөрийн үйлдвэрийн байрнаас, бага хэмжээгээр Норвеги, Японы зах зээлд борлуулж байна.
Мөн түүнчлэн, малчин эмэгтэйчүүд, сумын төвийн орлого багатай эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор цөөн эмэгтэйг хамруулан гараар утас ээрүүлж , гар нэхмэл бүтээгдэхүүн хийлгэж түр ажлын байр бий болгож орлогыг нь нэмэгдүүлж байна.