Аялал жуучлал
бИДЭНТЭЙ ХОЛБОГДОХААДХ сарлаг имижтэй, нүүдлийн соёл уламжлалаа жуулчдад таниулах танин мэдэхүйн эко аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэхийг зорьж, өөрийн гэсэн онцлогтой аялалын бүтээгдэхүүн бий болгож аялал жуулчлалын 5-6 компаниудтай хамтран ажиллаж 23 малчин өрх малчны хотонд жуулчин хүлээн авч байна. Хоршооны жуулчин хүлээн авах хөтөлбөр нь гэр барих, дээл оёх, морь уях, эмнэг сургах, бэсрэг наадам, нүүдэл, цагаан идээ үйлдвэрлэл, эсгий хийх, монгол мужааны урлал, морь унах, явган аялал хийх зэргээр жуулчдад жинхэнэ нүүдэлчин малчны амьдралын хэмнэлээр амьдарч үзэх сонирхолтой аялалыг манай хоршоо санал болгодог. Гишүүн өрхүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн мал аж ахуй нүүдлийн соёл малчдын ахуй амьдрал, сарлагын аж ахуйг сурталчилан таниулахаар аялал жуулчлалын 5 компанитай хамтран ажиллахаас гадна хоршоо өөрөө бие дааж аялал зохион байгуулдаг. 2015-2018 онд 133 аялал зохион байгуулж 389 жуулчин хүлээн авч 47 өрх 64,2 сая төгрөгийн орлого олсон.